• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 0
MSE B Индекс 12105.35 0

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

МЭДЭГДЭЛ

2014-02-28 12:32:05
"Мерекс" (MSE:MRX) ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2014 оны 3-р сарын 10-ны өдөр явуулахаар төлөвлөж байсан боловч олон нийтэд анхдагч зах зээлийн арилжаанд оролцох боломжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг илүү ихээр татан оролцуулах зорилгоор захиалга авах хугацааг 3-р сарын 3-наас 24-ний өдрийг хүртэл сунгаж, 24-ний өдөр нийлүүлэлт хийхээр болсныг мэдэгдье. Тиймээс харилцагчид, хөрөнгө оруулагчдад дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:

1.    MRX хувьцаа худалдаж авах захиалгыг 2014 оны 3-р сарын 3-наас 21-ний хооронд бүх брокер дилерийн компаниар дамжуулан авна.
2.    Хувьцааг 2014 оны 3-р сарын 24-ний өдөр нийлүүлнэ.
3.    Хувьцааны мөнгийг ҮЦТТТХТ дэх өөрийн нэрийн дансанд захиалга өгөхөөсөө өмнө урьдчилан байршуулна.
4.    Та гадаадаас мөнгө байршуулах бол ҮЦТТТХТ-ийн Төрийн банкин дах 34130006580 дансанд, дотоодоос дансаа цэнэглэх бол ҮЦТТТХТ дэх 12 оронтой дансанд хийнэ. Мөнгө байршуулах дансны дугаараа өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниас лавлана уу. Ерөнхий зааврыг дор харуулав.

Дотоодоос мөнгө байршуулах бол:

Хүлээн авах банк: ҮЦТТТХТ
Хүлээн авагчийн нэр:  Таны овог нэр
Хүлээн авагчийн дансны дугаар: 0*** 000* **** (ҮЦТТТХТ дэх өөрийн дансны дугаарыг брокер, дилерийн компаниасаа авна уу.)
Гүйлгээний утга: Овог нэр, РД:*********, харилцах утас, "Мерекс" ХК-ийн үнэт цаас худалдан авах 
 
Гадаадаас мөнгө байршуулах бол:

Хүлээн авагчийн нэр: ҮЦТТТХТ
Хүлээн авах дансны дугаар: 34130006580
Хүлээн авагч банк:  Төрийн банк
SWIFT Code: STBM MN UB
Гүйлгээний утга: Овог нэр, РД:*********, ҮЦТТТХТ-ны дансны дугаар, "Мерекс" ХК-ийн үнэт цаас худалдан авах   (ҮЦТТТХТ дэх өөрийн дансны дугаарыг брокер, дилерийн компаниасаа авна уу.)

 
Нэмэлт мэдээлэл:

5.    Мерекс ХК-ийн нийтэд анх удаа санал болгож буй 26,000,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар буюу тус бүрийг нь 100 төгрөгөөр арилжина.
6.    Үүнд захиалгыг зөвхөн тогтоосон үнээр авах тул үнийн болон цаг хугацааны ахлах дараалал үйлчлэхгүй. Авах захиалгын тоо ширхэг, худалдах захиалгын тоо ширхгээс илүү гарсан тохиолдолд хувь тэнцүүлэх аргыг ашиглан хуваарилалтыг хийнэ.
7.    Мерекс ХК-ийн үнэт цаасны товч болон дэлгэрэнгүй танилцуулгыг www.mse.mn , www.merex.mn, www.standardinvestment.mn сайтуудаас татан авч танилцана уу.
8.    Мөн андеррайтер Стандарт Инвестмент ХХК-ийн байран дээр Даваа-Баасан гарагт 9:00-18:00 цагийн хооронд танилцуулга болон нэмэлт материалуудтай танилцах болмжтой.

 
Хаяг:

Стандарт Инвестмент ХХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо
Жигжиджавын гудамж 5/3
/Чингисийн талбайн баруун талд, Хангарьд ордны хойно/
Утас: 70114433


Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ