• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-01-06 09:04:36

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь  2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 633,627,602 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 52 компанийн 4,243,945 ширхэг хувьцаа 633,627,602 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 3,308,229 262,416,137
2 APU АПУ 144,605 91,275,301
3 AIC АРД ДААТГАЛ ХК 84,730 65,810,760
4 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 34,824 61,253,838
5 MNP МОНГОЛ ШУУДАН ХК 75,879 52,032,224

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 MNET Ард секюритиз ХХК           3,822,505                      522,394,988
2 STIN Стандарт инвестмент ХХК              953,875                      135,097,002
3 GLMT Голомт Капитал ХХК              324,295                      114,104,854
4 BUMB Бумбат-Алтай ХХК              406,259                      102,737,928
5 ARD Ард капитал групп ХХК              984,176                        80,171,250

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
         

2020 оны 1 дүээр сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,666,684,969,708 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19511.49 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ