• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42907.86

( -88.23 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42907.86 -88.23
MSE A Индекс 16661.2 -39.49
MSE B Индекс 12079.66 -14.7

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-07 17:33:30

Энэ өдөр нийт 16,754,198,609 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХАСБАНК ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-05-07 16:25:17

ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн R-2024-25 дугаар тогтоолоор хувьцаа эргүүлэн худалдан авах үнийг 681.52 төгрөг (зургаан зуун наян нэгэн төгрөг тавин хоёр мөнгө)-өөр тогтоосон байна.

Мэдээ мэдээлэл

АРХАНГАЙ, ХӨВСГӨЛ АЙМАГТ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-08-27 10:30:27

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК, "Гүүдсек ҮЦК" ХХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Архангай, Хөвсгөл аймгуудад  2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүү, үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан, цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, үнэт цаасны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 2,000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ