• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43026.34

( -128.85 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43026.34 -128.85
MSE A Индекс 16726 -29.08
MSE B Индекс 12200.92 -23.78

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018-05-09 10:37:45

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Монгол Базальт” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн олон нийтийн сурталчилгаа (Road Show)-г нээх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Монгол Базальт” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Ариунболд, Монголын Барилгын Үндэсний Ассосиацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал, “Гаүли ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хан Гю Бун, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК-ийн захирал Ч.Жаргал, Японы Марүбэни худалдааны компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Оно Казүяки нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5719 дэх удаагийн арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.

“Монгол Базальт” ХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, Монголын анхны бөгөөд цорын ганц чулуун хөвөн материал үйлдвэрлэгч бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу16,925,100 ширхэг хувьцааг тус бүрийг нь 380 төгрөгийн тогтоосон үнээр Монголын хөрөнгийн бирж дээр нийтэд санал болгон худалдаалж, нийт 6,431,538,000 төгрөгийг татан төвлөрүүлэхийг зорьж байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үйлдвэрийн шинэчлэл хийх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Үнэт цаасыг анхдагч зах зээлд нийтэд санал болгон арилжих үйл ажиллагааны үндсэн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Гаүли ҮЦК” ХХК, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК нар тус тус ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг 2018 оны 5 сарын 14-ний өдрөөс 5 сарын 23-ний өдөр хүртэл хүлээн авч анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх юм. 

“Монгол Базальт” ХК-ийн үнэт цаасыг олон нийтэд танилцуулах нээлттэй үйл ажиллагаа 5 сарын 12-ний Бямба гарагт 11 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. 

“Монгол Базальт” ХК -ийн үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ