• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2017-07-25 13:55:50

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ. 2017 оны 7 дугаар сарын 25-ны байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 220 хувьцаат компаниас 35 хувьцаат компани энэхүү үүргээ биелүүлж, 2017 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээд байна. 

Монгол Улсын Сангийн яамнаас тайлан хүлээж авах хугацааг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан 2017 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа сунгагдсан хугацааны дотор ирүүлж, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт бүртгэлтэй хувьцаат компаниудад анхааруулж байна. 

Хэрэв заасан хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн зүгээс зөрчлийн талаар олон нийтэд болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхаарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ