Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай жилийн 13.524% хүүтэй ЗГҮЦ-наас 258,106 ширхэг буюу 23,4 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснийг Сангийн яамны зүгээс 100 хувь биелүүлж нийт 258,106 ширхэг үнэт цаасыг тус нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:
1. 39 долоо хоногийн хугацаатай үнэт цаас нийт 260,000 ширхэг зарлагдсанаас:
д/д | ҮЦК-ны симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | BZIN | "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 200,590 | 18,216,380,260 |
2 | NOVL | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 50,737 | 4,607,629,918 |
3 | BDSC | "БиДиСек ҮЦК" ХК | 3,407 | 309,403,298 |
4 | GAUL | "Гаүли ҮЦК" ХХК | 2,750 | 249,738,500 |
5 | STIN | "Стандарт инвестмент ҮЦК" ХХК | 396 | 35,962,344 |
6 | GLMT | "Голомт капитал ҮЦК" ХХК | 149 | 13,531,286 |
7 | TNGR | "Тэнгэр капитал ҮЦК" ХХК | 77 | 6,992,678 |
Нийт | 258,106 | 23,439,638,284 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ