2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн 581,035 ширхэг хувьцаа арилжигдсанаас 3 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98%-иар өссөн бол "Монгол керамик” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.0% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны багцын арилжаагаар 455 ширхэг үнэт цаас 45,495,450 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 845.46 нэгж болж 0.05%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,483,694,895,155 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ