2017 оны 4 дугаар сарын 28-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 26,802 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Шивээ овоо" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.76%-иар өссөн бол "Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.88% хувиар уналаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 837.18 нэгж болж 0.1%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,487,745,508,698 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ