Санхүүгийн Зохицуулах Хорооны Улсын байцаагчийн 6 дугаар сарын 13-ны өдрийн 44 тоот албан шаардлагыг үндэслэн “АПУ” ХК-ийн хувьцааны арилжааг түр зогсоолоо.
Албан шаардлагад "АПУ" ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 74,287,700 ширхэг хувьцааг 10 хувааж нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий 742,877,000 /Долоон зуун дөчин хоёр сая найман зуун далан долоон мянган/ ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, арилжааг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зогсоож, хувьцааг хуваахтай холбоотой ажиллагааг ажлын 5 өдөрт багтааж гүйцэтгэхийг үүрэг болгосон байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ