2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 11 хувьцаат компанийн нийт 19,082 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 14.882%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10,020,149,473.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 912.09 нэгж болж 0.25%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,289,727,873,115.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ