• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42996.09

( -53.7 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42996.09 -53.7
MSE A Индекс 16700.69 -17.79
MSE B Индекс 12094.36 -29.39

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-07 17:33:30

Энэ өдөр нийт 16,754,198,609 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХАСБАНК ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-05-07 16:25:17

ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн R-2024-25 дугаар тогтоолоор хувьцаа эргүүлэн худалдан авах үнийг 681.52 төгрөг (зургаан зуун наян нэгэн төгрөг тавин хоёр мөнгө)-өөр тогтоосон байна.

"ШИНЭСТ" ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-05-07 15:40:06

Нэгж хувьцаанд 4184.2 /дөрвөн мянга нэг зуун наян дөрвөн төгрөг хоёр мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ 8 ҮЦК-ИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЛАА

2015-08-10 16:02:49
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн “Гишүүнчлэлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.3.4 дахь заалтыг тус тус үндэслэн Гүйцэтгэх захирлын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 230 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэр бүхий 8 компанийн арилжаанд оролцох эрхийг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх хүртэл хугацаанд хязгаарлах арга хэмжээ авлаа. 
 
Үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг хязгаарлах гишүүн компаниудын жагсаалт:
1. Гранддевелопмент ХХК
2. Лайфтайм инвестмент ХХК
3. Нэйшнл секюритис ХХК
4. Өндөрхаан инвест ХХК
5. Санар ХХК
6. Таван богд ХХК
7. Эм Даблью Ти Эс ХХК
8. Эф Си Экс ХХК
 
Гүйцэтгэх захирлын тушаалыг энд дарж үзнэ үү.
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ