• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43049.79

( 23.45 0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43049.79 23.45
MSE A Индекс 16718.48 -7.52
MSE B Индекс 12123.75 -77.17

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-06 17:06:06

Энэ өдөр нийт 16,315,344,814 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

WEEKLY REPORT

2024-05-06 16:06:04

During the week of April 29, 2024, to May 03, 2024, a total of MNT 202,529,872,246 worth of securities, coal, and iron ore were traded on the MSE.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-06 15:49:05

2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2024 оны 5 дугаар сарын 03-ны хооронд өдөрт дунджаар 40,505,974,449.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-03 17:20:42

2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 374,747,066 төгрөгийн үнийн дүн бүхий 781,012 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол керамик ХК (KEK +14.94%), Женко тур бюро ХК (JTB +14.23%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +10.89) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Би ди сек ХК (BDS -8.48%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -4.10%), Сэндли ББСБ ХК (SEND -3.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 52,140 ширхэг нэгж эрх 22,920,425 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 8 ширхэг үнэт цаас 798,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 214,500 ам.доллар буюу 724,254,960 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,122,720,851 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.05% хувиар өсч, 44,944.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,755,876,108,844 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ