• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 36.87
MSE B Индекс 12090.76 -30.48

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-29 17:42:03

Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛД ОУ-ЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ, МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НАР ОРОЛЦЛОО

2024-03-07 12:16:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийг уриалж, цан цохих ёслолын ажиллагаа зохион байгуулдаг.

Өнөөдрийн үйл ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Хаан банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар оролцлоо.

Үйл ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: “Монголын хөрөнгийн бирж жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч бусад байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн компаниуддаа уриалж байна” гэв.

“Хаан банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: “Тогтвортой хөгжлийн зорилго”-д тулгуурлан дэлхий нийттэй хөл нийлэн алхах, аливаа бизнесүүдийн санхүүжилтэд жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах, тэр дундаа ЖДҮ, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, оролцоог хангах, хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, шийдлүүдээсээ хуваалцлаа.

Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов:

“Хөрөнгийн бирж бол шууд ба шууд бусаар жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тусалдаг онцлогтой газар юм. Учир нь бодлого гаргагч, хөрөнгө оруулагчдыг холбодог. Олон улсын санхүүгийн корпораци нь хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд, олон улсын хөрөнгийн биржүүдтэй жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хамтран ажилладаг. Бид компаниудын санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлт хөгжилд онцгой үүрэгтэй эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоог хангах хувь нэмрийг үнэлэх нь чухал юм. Зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь ухаалаг хөрөнгө оруулалт. Тиймээс бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү зорилгод нэгдэхийг уриалж байна” хэмээн хэлсэн.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: "Эрх тэгш, хүртээмжтэй эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдол, жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “EQUANOMICS/ ЭКВАНОМИКС” санаачилгыг онцолсон юм.

Энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн 118 орны хөрөнгийн биржүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин арилжааг нээх цан цохих ёслол үйлддэг. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 7,169  дэх удаагийн арилжааг ийнхүү цан цохих ёслолоор эхлүүллээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ