• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54743.33

( 47.79 0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54743.33 47.79
MSE A Индекс 21128.47 42.96
MSE B Индекс 14253.08 5.15

Мэдээ мэдээлэл

"ТАЛХ ЧИХЭР" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-13 18:44:40

Тус компани нэгж хувьцаанд 450 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

"ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-13 18:31:27

Тус компани нэгж хувьцаанд 3138 (Гурван мянга нэг зуун гучин найм) төгрөг байхаар тооцож, ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

"ЕВРАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ ҮЦК" ХК-ИЙГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2026-02-13 18:20:37

Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан тус компанийг биржийн гишүүнчлэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

МХБ ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ "ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ" ХИЙЛЭЭ

2021-09-30 07:22:19

Өнөөдөр буюу 2021 оны 9-р сарын 30-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр Эдийн засгийн сэтгүүлч, судлаачдын клубын сэтгүүлчидтэй "Өглөөний уулзалт"-ыг зохион байгуулж, биржийн удирдлагын зүгээс хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, сүүлийн үеийн ахиц дэвшлүүд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөгжлийн боломжийн талаар танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. 

Аливаа улсын хөрөнгийн зах зээл нь мэдээ, мэдээлэлд үндэслэн өсч, буурдаг онцлогтой бөгөөд хөрөнгө оруулагчдад зах зээлийн үнэн, бодит мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх асуудал нь зах зээлийн ил тод байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрч, арилжаа, зах зээлийн үнэлгээ, ТОП 20 индекс зэрэг голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээнд хүрч, зах зээл идэвхжихийн хирээр хөрөнгийн зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах хэрэгцээ шаардлага тулгамдаж байгааг харгалзан өнөөдрийн энэхүү уулзалтаар зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг илүү цар хүрээтэйгээр түгээх, мэдээллийн төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ярилцлаа. 


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ