• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНД БОНД"-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭЖ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2020-06-15 11:50:36

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Лэнд МН ББСБ" ХК-ийн гаргаж буй “Лэнд Бонд”-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Лэнд МН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одмаа , “Лэнд МН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болдбаатар, "Ард Капитал Групп ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6245 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

“Лэнд МН ББСБ” ХК нь МХБ-ийн  үнэт цаасны бүртгэлийн 1-р ангилалд бүртгэлтэй бөгөөд өөрийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна. 

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар “Ард Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар  "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2020 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд, 6 дугаар сарын 19-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд авахаар боллоо. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ