• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ

2019-08-20 17:18:29

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2019 оны эхний хагас жилд дараах үр дүнд хүрлээ. Үүнд:

  • Хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 376.9 сая ширхэг хувьцааг 82.3 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 79.8 мянган ширхэг үнэт цаасыг 7.9 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 90.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийсэн байна. Энэхүү арилжааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.5 тэрбум төгрөгөөр буюу 16.1 хувиар өссөн байна. 
  • Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.83%-иар өсч, 2.6 их наяд төгрөгт хүрлээ.
  • МХБ нь хагас жилийн хугацаанд хамгийн олон буюу 4 компанийн үнэт цаасыг шинээр бүртгэж, анхдагч зах зээлд нийт 42.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 3 дахин өссөн үзүүлэлт боллоо.
  • Бүртгэлтэй компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, арилжаа нь зогссон 22 компанийг бүртгэлээс хасав.
  • Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлж, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах үүднээс “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг боловсруулан баталж, СЗХ-гоор батламжлуулахаар хүргүүллээ. 
  • Хөрөнгийн зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх үүднээс нийт 5 аймагт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, 7000 гаруй иргэдийг хамрууллаа.
  • Санхүүгийн үзүүлэлтийн хувьд Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй хэдий ч нийтдээ 994.4 сая төгрөгийн орлого олж, 716.9 сая төгрөгийн зардал гаргаснаар нийт 277.4 сая төгрөгийн цэвэр орлоготой ажилласан ба MIT цогц системийн ашиглалтын зардал болон элэгдэл, хорогдолд нийт 482.1 сая төгрөгийн зардлыг хуримтлуулж тооцсоноор санхүүгийн тайландаа татварын өмнөх байдлаар 204.6 сая төгрөгийн алдагдлыг хүлээн зөвшөөрөөд байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт орлого 25.3%-аар, арилжааны шимтгэлийн орлого 34.6%-аар, хураамж үйлчилгээний хөлс 24.6%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Улсын төсөвт нийт 274.9 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлсөн нь өмнөх оны мөн үеэс 25.1%-аар өссөн үзүүлэлт болсон байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ