• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ГОВЬ” ХК ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-09 17:03:35

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" ХК нь 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2019 оны 8 сарын 9-ний өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • 2019 оны эхний хагас жилд “Говь” ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өсч 68.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.
  • Хонконг болон АНУ-ын Сан Франциско хотод франчайз дэлгүүрээ нээж, гадаад зах зээлээ тэлэв.
  • Хамгийн анхны 100% ноолууран нимгэн даавуун хослолыг худалдаанд гаргасан байна. 
  • 26 жилийн түүхтэй "Гоёо" ХХК-г худалдан авсантай холбогдуулан уг 2 компанийн нэгдэлтэй холбоотой ажил явагдаж байна.

“Говь” ХК нь цаашид энэ онд багтаан дэлхийн 2 дахь том зах зээл болох АНУ-д үйл ажиллагаагаа тэлж, Лос Анжелес хотод зөвхөн онлайнаар борлуулалт хийх зорилготой өөрийн салбар компанийг нээхээр ажиллаж байгаагийн зэрэгцээ Тува, Чиндао, Киев хотуудад франчайз дэлгүүр нээж ажиллахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдлээ. 

"Говь" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ