• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42689.83

( 272.3 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42689.83 272.3
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ 36 КОМПАНИД ХУГАЦААТ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2013-09-04 17:09:19
Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж хамтран 2008 онд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн үүргийн хэрэгжилтэд шалгалт хийж хуулийн дагуу үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан 165 хувьцаат компанийн арилжааг зогсоосон. 2013 оны 8 дугаар сард эдгээр компаниудаас 57 компанийг үнэт цаасны бүртгэлээс хасч, 36 хувьцаат компанид үйл ажиллагаагаа сайжруулах хугацаат үүрэг өгөөд байна.
 
Эдгээр 36 хувьцаат компани нь тодорхой хэмжээнд хууль журмын дагуу үүргээ биелүүлж байсан хэдий ч үнэт цаас гаргагчдын дагаж мөрдөх ёстой гол хууль болох “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Компанийн тухай” хууль мөн Монголын Хөрөнгийн биржийн арилжааны журам, бүртгэлийн журам, бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг удаа дараа хангаагүй, үнэт цаас нь арилжаалагддаггүй, мэдээ мэдээллийн ил тод байдлыг хангаж ажилладаггүй гэх мэт Компанийн засаглалын үндсэн зарчмуудыг дагаж мөрдөөгүй байна. Энэ нь нэг талаас хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага нөгөө талаас хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчиж байгаа явдал юм.

Тиймээс эдгээр 36 компаниуд нь 2013 оны 12 дугаар сарын 01-ний дотор үнэт цаасны арилжаагаа сэргээх, компанийг дахин хөрөнгөжүүлэх, нэмж хувьцаа гаргах, компанийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх эсэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдвэрлэж, холбогдох хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэхийг анхааруулж байна.
 
Үйл ажиллагаагаа сайжруулах хугацаат үүрэг хүлээсэн ХК-ийн нэрс: 
 
№     КОМПАНИЙН НЭРС
   
1      "Бүтээл" ХК
2      "Торгон үр" ХК
3      "Дэвшил мандал" ХК
4      "Дорнод ноос" ХК
5      "Даваанбулаг" ХК
6      "Шинэст" ХК
7      "Дорнод хүнс" ХК
8      "Их үүсгэл" ХК
9      "Хэрлэн хивс" ХК
10    "Дархан-Импэкс" ХК
11    "Өргөн хэрэглээ" ХК
12    "Сэлэнгэ Ар хөвч" ХК
13    "Өлзий-Дундговь" ХК
14    "Буян" ХК
15    "Алтай Хан.матер."ХК
16    "Арилжаа-Импекс" ХК
17    "Дар зам" ХК
18    "ХААБЗ" ХК
19    "Хорго хайрхан" ХК
20    "Монгол ЭЭГ" ХК
21    "Дорнод тээвэр" ХК
22    "Уужим хангай" ХК
23    "Мандал Оргил" ХК
24    "Усжуулах" ХК
25    "Чандмань Дундговь"
26    "Эрдэнэт авто зам" ХК
27    "Борнуур" ХК
28    "Улбаа" ХК
29    "Сүмбэр -Өлзий" ХК
30    "Монсав" ХК
31    "Сэл.Дулаанхаан" ХК
32    "Дорнод Импэкс" ХК
33    "Сэлэнгэ импекс"ХК
34    "Тээвэр-Төв"ХК
35    "Баянбогд" ХК
36    "Ган тээрэм" ХК
           
            
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ