• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-02-11 10:38:56

"Эрдэнэ  Ресурс  Девелопмент  Корпорэйшн"  (TSX:  ERD  |  MSE:  ERDN)  нь  Монгол  улсын  баруун  ѳмнѳд  хэсэгт орших ѳѳрийн 100% эзэмшлийн Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг Канад улсын цахим тайлан мэдээний SEDAR системд нийтэлсэн байна. 

Тус анхан шатны эдийн засгийн тооцооллоор 8 жилийн хугацаанд жилд дунджаар 3.42 г/т дундаж алтны агуулга бүхий 51,200 унц алт олборлох, өдөрт 1800 тонн хүдрийг баяжуулан боловсруулахаар тус тус төлөвлөсөн бөгөөд дараах голлох үзүүлэлтүүдийг гаргасан байна. Үүнд:
• Алтны үнийг $1,200/унц-аар тѳсѳѳлѳн тооцоход татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэнэ (5% хоргодуулалтаар) $99 сая ам.доллар, ѳгѳѳжийн дотоод хувь (“IRR”) нь 56%;
• Алтны үнийг $1,300/унц-аар тѳсѳѳлѳн тооцоход татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэнэ (5% хоргодуулалтаар) $124 сая ам.доллар, ѳгѳѳжийн дотоод хувь (“IRR”) нь 68%;
• Тѳслийн анхан шатны хѳрѳнгѳ оруулалт 32 сая ам.доллар; 
• Нэг унц алт үйлдвэрлэх зардал (“AISC”) нь $714 ам.доллар; 
• Хѳрѳнгѳ оруулалтаа нѳхѳх хугацаа: 2 жил 

Хөндий төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллын тухай дэлгэрэнгүй мэдээг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ